Рублийн урсгалын статистик

Монгол Улс 2021 онд улиралд дунджаар 119 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийн гарах урсгалтай байв. Тухайлбал, өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 116 сая ам.доллар, 2 дугаар улиралд 113 сая ам.доллар, 3 дугаар улиралд 118 сая ам.доллар, 4 дүгээр улиралд 129 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийг гадаад төлбөр тооцооны зориулалтаар Монгол Улсаас гадагш шилжүүлжээ. Рублийн энэхүү гарах урсгал нь хойд хөрштэй хийдэг худалдааг санхүүжүүлэх буюу ОХУ-аас нийлүүлэгддэг бараа, үйлчилгээний төлбөрт зарцуулагддаг. Уг үзүүлэлт 2022 оны 1 дүгээр улиралд тогтвортой байсан буюу 2022 оны эхнээс 3 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд 100 сая ам.доллар байсан нь ердийн үеийн дундаж үзүүлэлттэй ойролцоо юм.   … Continue reading Рублийн урсгалын статистик